Олон горимт оюун ухааны судалгааны лаборатори
ШУТИС МХТС-ийн хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжлэх ухааны судалгаа
Эрхэм зорилго
Монгол хэл, дуу хоолой, дүрс, дохиог ойлгодог олон горимт хиймэл оюун ухааныг хөгжүүлж, судалгааг нээлттэй үйлчилгээ, өгөгдлийн сан, мэргэжилтэн болгон хөрвүүлнэ.
Харьяалал
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС), Мэдээлэл Холбооны Технологийн сургууль (МХТС), Компьютерын ухааны тэнхим
Материаллаг бааз
Лаборатори ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль (МХТС) дээр байрлана.
Судалгаа
- Хиймэл оюун ухаан
- Машин сургалт
- Гүн сургалт
- Байгалийн хэл боловсруулалт
- Компьютерийн хараа
- Олон горимт хиймэл оюун
- Агентат системүүд
- Өгөгдлийн шинжлэх ухаан
- Мэдлэгийн граф
- Эрүүл мэндийн хиймэл оюун
Судалгааны замын зураг
2026
Үндэсний эх хэлний загвар; нээлттэй AI үйлчилгээний төв; Хиймэл оюун ухааны магистрын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл.
2027
Монгол OCR, дуу, дүрсний нээлттэй өгөгдөл ба benchmark; докторын анхны хамгаалалт.
2028
Олон горимт агент платформ, аж үйлдвэр, төрийн байгууллагад пилот нэвтрүүлэлт.
